
Иргэд шатахууны үнийг буулгах, тэтгэврийг нэмэх шаардлагыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж, Сүхбаатарын талбайд тайван жагслаа.
Шаардлагад “2021 оны наймдугаар сарын 1-ний байдлаар ШТС-ууд нэг сарын дотор 600 төгрөгөөр нэмэгдүүлж, цар тахлын улмаас орлогогүй болсон иргэдийн нуруун дээр дахин ачаа үүрүүлж, эх оронч бус шийдвэр гаргаж, хоолныхоо мөнгөнөөс хумслахад хүргэж байна. Шатахууны жижиглэнгийн үнийг нэн яаралтай буулгахыг нийслэлийн 1.5 сая иргэдийн өмнөөс шаардаж байна” гэжээ.
Иргэд ийнхүү ярьж байна:
-Нөхөр, хүү хоёр маань хоёул жолооч. Коронавирус гарснаас болж би ажилгүй бол гэртээ хоёр жил суусан. Ийм байхад шатахууны үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэж байна-
-Шатахууны үнийг дагаад хот хоорондын зорчигч тээвэр, такси, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж байна. Энэ бүр нь иргэдэд хүндээр тусаж байна-
–Тэтгэврийн хөгшчүүд гудамжинд гарчихлаа. 300 мянга амьдралд хаанаа ч хүрэхгүй байна. Би чинь социализмын үед боловсролын салбарт 35 жил ажилласан. Өөрсдөө тэрбумаар нь идчихээд, иргэдээ харж үздэггүй юм. Тэтгэврийг 2024 онд нэмэх гэсээр байтал ихэнхи нь нүд анилаа. Сайхан амьдруулна гэсэн хаана байна. Төрийн толгод дэндүү хувиа бодсон бэртэгчин хүмүүс гарчихсан байна. Хүнс хоолоо авах чадвар хэцүү байна. Бид нарын төлөө дуу хоолой болно гэж гарсан бол ажлаа хийгээч ээ. Тэтгэврийг гурван жил 500 мянган болгоно гэж ярьж байна, бид нар гурван жил харлаа-
-Сонгуулийн өмнө цар тахлын ийм хүнд үед л нэмэхгүй ээ гээд байсан. Сонгууль дууслаа амлалт нь байхгүй болчихож байна. Шатахуун нэмэгдээд цагийн дараа л өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихсэн байна-