Дархан, Налайхын замуудыг барьж дуусгах 74 хятад иргэнийг өчигдөр хилээр нэвтрүүлжээ

2020-10-22

Өчигдөр Замын-Үүдийн боомтоор 15:00-16:00 цагийн хооронд УОК-ын шийдвэрийн дагуу бүтээн байгуулалтад оролцох 74 БНХАУ-ын иргэн улсын хилээр нэвтрүүлжээ. Дархан, Налайхын замуудыг барьж дуусгах гэнэ. БНХАУ-ын иргэдийгг хүлээж авсан компаниуд нь хариуцаж 21 хоног тусгаарлана. Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу нийт 100 хүн орж ирэх байсан ч  Замын-Үүдийн боомт дээрээс өндөр халуунтай байсан БНХАУ-ын нэг иргэнийг хамт автобусанд явж байсан 23 иргэнийх нь хамт буцаажээ.

Өчигдрийн хувьд монгол иргэд хилээр хамт нэвтрээгүй гэх мэдээллийг өглөө.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ