Токио-2020: С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглосон С.Батцэцэг хоёр дахь шатанд Европын аварга, ОХУ-ын Ханум Велиеватай барилдлаа. Эл барилдаанд өрсөлдөгчөө 8:5-аар ялж, хагас шигшээд шалгараад байсан.

Манай тамирчин С.Батцэцэг медалийн төлөө Нигерийн бөх Блессинг Оборудудудад 7:2 харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

Блессинг Оборудудуд нь Африк тивийн есөн удаагийн аварга, Африкийн наадмын хошой аварга, Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын хошой аварга, Исламын шашинтай орнуудын армийн дэлхийн аварга, Испанийн гран пригийн мөнгө, Ясыр Догу олон улсын тэмцээний хүрэл медальт тамирчин юм.

Хүрэл медалийн төлөөх барилдаан наймдугаар сарын 03-ны 18:46 цагт болно.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn