
Токиогийн олимпын наадмыг Монголын жүдочид тун ч өнгөтэй эхлүүлж, түүхэндээ анх удаа гурван удаа авлаа.
Тодруулбал, Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саид Моллаи мөнгө, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртсэн. Ингэснээр Монголын жүдочид багийн дүнгээр VI байрт орсон юм.
Тэгвэл Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ. Улмаар тус бүрийг нь 500 ам. доллараар урамшуулсан байна.