Хилчин бүсгүй Т.Рэнцэнбадам 1100 км-ийг гүйж туулахаар замдаа гарлаа

2021-08-01

Эмэгтэй хүн анх удаа 1100 км замыг гүйж туулахаар өнөөдөр замдаа гарчээ.

Тодруулбал, хилийн 0108 дугаар ангийн спортын мастер, ахлах ахлагч Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл гүйлт хийх юм байна.

36 хот сууринг дайран гүйх ба өдөрт 30 километр замыг туулж, есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор төлөвлөсөн байна.

Тэрбээр “Сэтгэгдэл маш өндөр байна. Хилчин, эмэгтэй хүн, тамирчныхаа тэсвэр тэвчээрийг сорьж үзэхээр холын замд гүйхээр сэтгэл шулуудсандаа маш өндөр байна. 2020 оноос фитнессийн чиглэлээр бэлтгэл, сургуулилт хийж эхэлсэн. Гүйлтэндээ зориулж 3-4 сарыг бэлтгэлдээ зориулсан” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

Холбоотой мэдээ