ШУУРХАЙ: Э.Цэндбаатарын тулааны дүнг эсэргүүцэж, Монголын тал гомдол гаргалаа

2021-08-01

Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жингийн шөвгийн наймд МУГТ Э.Цэндбаатар Оросын дөрвөн удаагийн аварга 23 настай Альберт Батыргазиевт 3:2 харьцаагаар харамсалтайгаар ялагдсан.

Э.Цэндбаатар гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч Кубийн шүүгч бага оноо өгсөн нь ялалтад нөлөөлсөн.

Хэрвээ манай тамирчин ялсан бол мөнгөн медалийн төлөө Кубийн тамирчинтай өрсөлдөх байсан юм.  Ийнхүү Монголын багаас Э.Цэндбаатарыг тоглолтыг шударга бус шүүлээ гэж үэсэргүүцэн, гомдол гаргажээ.

Шүүгчдийн оноо өгсөн байдал:

  • Нэгдүгээр үе: Альберт Батыргазиев 0-5 Э.Цэндбаатар
  • Хоёрдугаар үе: Альберт Батыргазиев 2-3 Э.Цэндбаатар
  • Гуравдугаар үе: Альберт Батыргазиев 5-0 Э.Цэндбаатар

Холбоотой мэдээ