• Дарханы засаг даргад Б.Азжаргалыг дэвшүүлжээ

    Саяхан болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд Дарханд МАН ялалт байгуулсан. Тэд ирэх дөрвөн жилд Дарханы засаг даргаар Б.Азжаргалаар аймгийг удирдуулахаар санал нэгджээ.

    Өчигдөр Дархан-Уул аймгийн Монгол Ардын Намын хорооны хурлын VIII хуралдаан 75 хувийн ирцтэйгээр болжээ.

    Тус хуралдаанаар аймгийн Засаг даргад Болдбаатарын Азжаргал нэр дэвшиж, намын хорооны гишүүдийн нууц санал хураалтаар 100 хувийн санал авч, МАН-ын Удирдах зөвлөлд нэрийг нь уламжлахаар боллоо хэмээн тус аймгийн МАН-ын хороо мэдээллээ.

    Түүнд Дарханаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жавхлан баяр хүргэжээ.


    “УИХ-ын гишүүн Болдын Жавхлан

    Ирэх дөрвөн жилд Дархан хотоо хөгжлийн шинэ түвшинд гарган ажиллаж, хөгжил өөд хүчээ нэгтгэн зүтгэцгээх их үйлс дардан байг. Ажлын өндөр амжилт хүсье” гэсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ