Баар, ресторан шөнийн 00:00 цаг хүртэл, харин хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллана

2021-07-30

Нийслэлийн Засаг даргын захирамжаар ресторан, баар, биллиард, спорт баар, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00  болгож, бусад хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарлалтыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож өөрчилжээ.

Харин өнөөдрийн байдлаар хүнсний дэлгүүр, супермаркетууд 07:00-20:00 цаг хүртэл хязгаарлалтын горимоор ажиллаж байгаа хэвээр байна. Шинэчилсэн захирамжаар хүнсний дэлгүүрийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулалгүй үлдээжээ.

Холбоотой мэдээ