Сумын иргэд хандив цуглуулан, 46 сая төгрөгийн автомашиныг эмнэлэгтээ хүлээлгэн өглөө

Завхан аймгийн Идэр сумын иргэд хандивын аян өрнүүлэн Эрүүл мэндийн төвдөө автомашин бэлэглээ. Сумын Эрүүл мэндийн төвийн машин нь эвдэрч, улмаар Засаг даргын Тамгын газрынхаа машинаар иргэдэд үйлчилж байжээ.

Автомашины нийт өртөг 46 сая төгрөг бөгөөд тусгай тоноглолтой ажээ.

Хандивыг өрнүүлсэн сумын иргэд төр засгийг харахгүйгээр өөрсдийн боломжоор сум, орон нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байна хэмээн сэтгэгдлээсээ хуваалцжээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn