Есдүгээр сарын 1-нд хичээл эхлэхэд мөрдөх зааврыг ЭМЯ, БШУЯ хамтран боловсруулж эхэлжээ

2021-07-30

Халдварын нөхцөл байдал болон дельта хувилбар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор есдүгээр сарын 1-нд бүх шатны боловсролын байгууллагын танхимын хичээлийг эхлүүлэх эсэх нь тодорхой бус байна.

Тэгвэл өнөөдрийн/2021.07.30/ Эрүүл мэндийн яамнаас хийсэн мэдээллийн үеэр тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэх талаар зөвлөмжийг ЭМЯ, БШУЯ хамтран боловсруулж байгаа талаар мэдээлэв.

Тэрбээр “Манай яам Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтраад есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэх талаар заавар зөвлөмж удирдамжийг боловсруулж эхэлж байгаа.

Тухайлбал хүүхэд хичээл дээр халуурвал ямар арга хэмжээ авах, гурван ээлжийн хичээлийг хэрхэн зохицуулах талаар зөвлөмжийг бэлтгэж байна. Нэг ангийн 40 хүүхэд байлаа гэхэд 20 хүүхэд гэрээсээ цахимаар, үлдсэн нь танхимдаа ирж суух зэргээр хичээллүүлж анги дүүргэлтээ шат дараатай нэмэгдүүлээд явах хувилбар байгаа.

Боловсролын байгууллагын үйл ажиллагааг аль болох эхлүүлэх тал дээр хоёр яам хамтран ажиллаж байна” гэлээ.

Холбоотой мэдээ