Ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллахыг даалгажээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах шийдвэрийг гаргажээ.

Ирэх онд бүх төрлийн шатахуун, дизель түлшний жижиглэнгийн үнийг тогтворжуулах чиглэлээр ажиллаж, үр дүнг нь тухай бүр нь танилцуулж байхыг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав.

Нэр бүхий 15 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллаж байгаагийн дүнд шатахууны жижиглэнгийн үнэ энэ оны 5-8 дугаар сард литр тутамдаа 1,320-1,400, 8-10 дугаар сард 1,370-1,450 төгрөг болж тогтворжсон байна.

Ингэснээр 8, 9, 10 дугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүдэд долоон тэрбум гаруй төгрөгийн бодит хэмнэлт үзүүлсэн гэсэн тооцоо гараад байгаа аж.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ