Б.Жаргалмаа:Музейг дэмжиж ажилладаг хувийн хэвшлүүддээ татварын ХӨНГӨЛӨЛТ үзүүлж, дэмжих хэрэгтэй

2020-10-22

Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжсэн.

Хуулийн төсөл нь зургаан бүлэг, 19 заалттай.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тусгай зөвшөөрлийг найман жилээр олгох заалтын талаар тодруулав.

Соёлын сайд С.Чулуун ” Музейн тухай хуулийн төслийн хоёрдугаар бүлгийн 5.5 дээр тусгай зөвшөөрлийг найман жил байна гэж тусгагдсан.

Ганц төрийн музей биш хувийн, байгууллагын, олон нийтийн музейг анхаарч үзсэн. Дэлхийн улс орнууд ганц төрийн музей дээр явдаггүй. Хувь хүмүүсийн цуглуулга, музейг төрөөс нь дэмжиж явдаг. Найман жил гэдэг бол нэг талаасаа тусгай зөвшөөрөл мэт харагдаж байгаа боловч нөгөө талаасаа хяналт тавьж байгаа. Найман жилд музейн үйл ажиллагаанд үнэлгээ өгч явуулна. Бусад лиценз олгодог газруудаас өөр. Музейн сан хөмрөгийг баяжуулах, музейд дэмжлэг үзүүлэх ААН, бусад хэлбэрийн дэмжлэг үзүүлэг нь Соёлын тухай хуульд нээлттэй байгаа. Гэхдээ энэ дээр хяналттай явахгүй бол болохгүй.

Археологийн судалгаа дээр өөр санхүүжилт аваад малтад хийлгэхээр тэр олдворуудад аюул учрах талтай байдаг.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа музейг сэргээн засах ажилд ААН, байгууллагуудыг татан оролцуулах, түүн дээр тулгуурласан татварын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй талаар тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа  “Музейг дэмжсэн ААН-ийг татвараар дэмжих гэсэн заалтыг оруулахгүй бол хэрэгжихгүй юм болов уу. Үнэт зүйлээ алдахаасаа өмнө байгаа өмнө өгөхгүй бол үнэлж болшгүй өвүүдээ алдах нь байна шүү”

Соёлын сайд С.Чулуун “Татвараас үзүүлэх хөнгөлөлтийг үзүүлэх талаар ажлын хэсэг дээр яригдах байх” гэв.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ