
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр:
Орон нутагт нас баралт бүртгэгдэж эхэлсэн. Өдөрт орон нутагт дунджаар 2-3 нас баралт бүртгэгдэж байна. Цаашид орон нутагт халдвар буурахгүй бол эмнэлгийн чадамжтай холбоотойгоор нас баралт нэмэгдэх хандлагатай байна.
Орон нутагт ногоон бүс байсан бол зорчих хөдөлгөөнийг нээгдсэнээр өвчлөл нэмэгдсэн.
Улаанбаатар хотын хувьд халдварын тархалт тогтмол буурч байгаа хандлагатай байна. Нас барсан иргэдийн 86 хувь нь вакциндаа хамрагдаагүй байна.