О.Гүндэгмаа 26-р байранд орж тэмцээнээ өндөрлүүллээ

Буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны хурдан буудлага өнөөдөр 08:00 цагаас эхэлсэн. Хурдан буудлагад О.Гүндэгмаа 30 сумнаас 295 оноо авч нийт 578 оноогоор 26-р байр эзэллээ.

Тус төрөлд нийт 44 тамирчин оролцож байгаагаас эхний өдрийн байдлаар О.Гүндэгмаа 30 сумаас 283 оноо авч 38-р байр эзлээд байв.

Хурдан буудлагын дараа нийт оноогоор хамгийн өндөр оноо авсан найман тамирчин финалд шалгаран медалийн төлөө тоглох учиртай.

Финалд шалгарсан найман тамирчин:

  1. Антоанета Костадинова (Болгар) – 590
  2. Жиаруйшуан Шиао (Хятад) – 587
  3. Виталина Бацарашкина (ОХУ) – 586
  4. Дорен Веннекамп (Герман) – 586
  5. Чиа Чен Тиен (Тайвань) – 584
  6. Анна Коракаки (Грек) – 584
  7. Чиа Юин Ву (Тайвань) – 584
  8. Минжун Ким (Өмнөд Солонгос) – 584

О.Гүндэгмаа ийнхүү тэмцээнээ дуусгаж байна


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn