ЦЕГ: Цагдаа нар гэм буруутай нь тогтоогдсон тул ажлаас нь чөлөөлж, эрүүгийн хэрэг үүсгэлээ

Цагдаагийн алба хаагчид жирийн иргэдийг зодож танхайрч буй видео бичлэг цахим орчинд түгж олныг бухимдуулаад буй. Энэ талаар ЦЕГ-аас мэдээллийг өглөө.

2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:00 цагт Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах бааранд нэр бүхий иргэд төлбөр тооцоо хийхгүй, маргаан үүсгэж байна гэсэн дуудлага ирсэн. Ингэхдээ иргэдийн эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон. Тухайн иргэд болон цагдаа нар хоорондоо ярилцаж, хэргийг нуун дарагдуулсан байсан нь өчигдөр илэрсэн гэв.

Тухайн алба хаагчдын албан тушаалыг түтгэлзүүлж, хэргийг материалтай нь шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээр болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар эл бичлэг нь одоогоос хоёр жилийн өмнө болжээ. Тухайн залуусыг цаг гаруй хугацаанд эрүүдэж, тамлан зовоосон гэх мэдээлэл байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn