• “Нийслэлийн хэмжээнд 10-13 насны хүүхдүүдийг нэмж томуугийн вакцинд хамруулна”

    2020-10-21

    Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам оролцож, мэдээлэл өглөө.

    Тэрбээр “Аравдугаар сарын 1-нээс эхлэн 10 хоногийн дархлаажуулалтын аяныг зорилтот бүлгийн хүн амын дунд өрнүүлсэн байгаа. Улсын хэмжээнд 580 гаруй дархлаажуулалтын нэгж бүхий эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан эрсдэлт бүлгийнхээ хүн амыг дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Аравдугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд хамрагдалтын хувьд 78.9 хувьтай явж байна. Нийлүүлэгдсэн вакцины 70 гаруй хувийг өвчлөлд хамгийн өртөмтхий бага насны хүүхдүүдээ дархлаажуулахад зориулсан.

    Улаанбаатар хотын хэмжээнд 6 сартайгаас 9 насны хүүхдийг эхний ээлжинд хамруулсан бол томуугийн ханган нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан 10-13 хүртэлх насны хүүхдийг үргэлжлүүлж вакцинд хамруулахаар ажиллаж байна.

    Аймгийн хэмжээнд 2-5 насны болон дөрвөн сартайгаас дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийг дархлаажуулалтад хамруулж байна.

    Дараагийн ханган нийлүүлтийг ирэхээр 10,11 дүгээр сардаа багтаан дархлаажуулах ажлыг хийнэ. Зорилтот насны хүүхдүүд сургууль, цэцэрлэгт нь хийсэн вакцинаасаа хоцорсон бол харъяа дүүрэг, өрхийн эмнэлэгтээ хандан томуугийн вакцинаа хийлгэх нэн шаардлагатай” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ