Д.Нямхүү:Нийт 1995 хүнд шинжилгээ хийснээс гурван хүнд коронавирус илэрлээ

2020-10-21

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд нийт 1995 хүнд шинжилгээ хийснээс гурван хүнд коронавирус илэрчээ. Тодруулбал,

  • Аравдугаар сарын 19-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн хоёр жолооч
  • Сиатл-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүний гурав дахь хүний шинжилгээгээр коронавирус илэрчээ.

Монголд халдвартай нь батлагдсан хүний тоо 327 боллоо. Үүнээс 312-ыг эмчилж, эдгэрүүлсэн. Ажиглалт тандалт дууссан 298 хүн байна. ХӨСҮТ-д 15 хүн эмчлүүлж байгаагийн 10 нь хөнгөн, 5 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 39 хүн эмчилгээ, хяналт тандалтад байна.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ