
Цахим орчинд цагдаагийн алба хаагч нар иргэдийг зодож, танхайрсан бичлэг цацагдсан билээ.
Тэгвэл энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож танхайрсан асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдад өглөө” гэлээ.
Мөн Цагдаагийн ерөнхий газраас цагдаагийн алба хаагчид иргэдийн эрх чөлөөнд халдаж байгаа бичлэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулж эхэлжээ.