Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Ц.Эрдэнэбаяр мэдээлэл өгч байна.
Тэрбээр “ОХУ-д бензиний үнэ их хэмжээгээр өссөн тул тус улсын Засгийн газраас АИ-95, АИ-98 авто бензиний экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар шийдвэрлэсэн.
[bctt tweet=”Манай улсад АИ-95, АИ-98 шатахууны ердийн хэрэгцээний 30 хоногийн нөөц байна.” username=””] АИ-95, АИ-98 шатахууныг БНХАУ-аас импортлохоор хэлэлцээрийн шатандаа байна.
Газрын тосны дэлхийн зах зээл дээрх үнэ тогтмол өсөж байгаа учраас дотоодод шатахууны үнэ буурна гэж байхгүй. Гадаад зах зээл дээр өөрийн өртөг нь 2000 гарчихлаа.
Нөгөө талаасаа ААН-үүд өндөр үнэтэй бараа бүтээгдэхүүн аваад хямд үнээр зарж борлуулахаа болих үед хомсдол үүсэж, бүр чанар муу шатахуун орж ирэх эрсдэлтэй.
Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас нөөцийг таслалгүй, чанарын шаардлага хангасан шатахууныг нийлүүлэхийг зорьж байна” гэлээ.