Засгийн газар хүүхдийн байцаагчийн орон тоог 103-аар нэмэх тогтоол гаргалаа

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Энэ удаагийн хуралдаанаар Хүүхэд хамгаалал, гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан хамгаалахад олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч байхаар цагдаагийн орон тоо, үйлчилгээг нэмэхээр шийдвэрлэлээ.

Хүүхдийн байцаагчийн орон тоог 103 хүнээр нэмэх тогтоол гаргасан байна.

Ерөнхий сайд У. Хүрэлсүх “Хүүхэд хамгаалалд бид бүх хүчээрээ ажиллах ёстой. Олон улсын жишгийн дагуу 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ажиллах орон тоо, төсвийг шийдлээ. Төр, иргэн, аж ахуй нэгж бүгд сонор сэрэмжтэй, санаачилгатай ажиллах асуудал болчихоод байна” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ