МАХН-аас гарч,МАН-д элссэн Э.Магнайбаярыг зөвтгөх таван шалтгаан

2020-10-21

МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарын дунд байгаа нь Э.Магнайбаяр

 

БГД-ийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч Э.Магнайбаяр МАН-д элссэнийг олон нийт янз бүрээр хүлээж авав.

Э.Магнайбаяр МАН-д элссэнээ “Би Баянгол дүүргийнхээ 220 мянган  иргэдийн төлөө ийм шийдвэр гаргасан. Миний сонгогдсон 23 дугаар хороонд гэхэд л сургууль байхгүй. Иргэд маань надад дэвтэр дүүрэн захиа даалгавар өгсөн. Энэ бүгдийг шийдэх бололцоо байхгүй учраас  би МАН-д элсэж, дүүргийнхээ асуудлуудыг шийдэхийн төлөө явна” гэв.

Тус дүүргийн ИТХ-д  МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг сууд аваад байгаа аж.  Уг нь МАХН, АН энэ удаагийн сонгуульд нийлж оролцсон бөгөөд МАХН+АН=20, МАН 20 гэсэн тоогоор  тэнцээд байсан юм. Суудлын харьцаа аль нэг тийшээ олонх болж байж л тус дүүрэгт засаглалын үйл ажиллагаа хэвийн явагдана.

Тиймээс   МАН-д элссэн Э.Магнайбаярыг зөвтгөх хэд хэдэн шалтгаан байна.

НЭГ.

Иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшин, сонгогдоно гэдэг иргэдийнхээ асуудлыг шийдэх л ганц зорилготой. Тухайлбал, Э.Магнайбаярын сонгогдсон 23 дугаар хороо сургуульгүй. Ядаж л хороогоо сургуультай болгохын төлөө тэр ажиллах ёстой.Үүний тулд боломжийг ашиглах нь төлөөлөгчийн хувьд зөв сонголт.Тиймээс тэрээр МАН-д элсэж, шийдвэр гаргах түвшинд хамтран ажиллах сонголт хийжээ.

ХОЁР.

Улстөрд орж, сонгогч олны итгэлийг хүлээсэн аль ч шатны улстөрчид хэзээ ч нэг удаагийн сонголт, нэг удаагийн боломжид тулаад зогсохыг хүсдэггүй. Тэрээр энэ удаа сонгогдсон ч тойрогтоо юу ч хийж чадахгүй бол дараагийн удаа дүүргээсээ “баяртай” болно.Тиймээс дараа дараагийн карьер, ирээдүйн боломжоо бодож, илүү том хүрээнд эрх барьж байгаа МАН-ыг сонгожээ.

ГУРАВ.

Энэ орон нутгийн сонгуульд МАХН, АН хамтарч оролцсон нь гэнэтийн шийдвэр, эрх мэдлийн төлөө дарга нарынх нь эцсийн мэх байв.Өмнө нь тус хоёр нам нэг эвсэлд багтах нь байтугай нэг үзлийн (МАХН зүүний, АН барууны нам) салхиар ч амьсгалж байгаагүй, С.Эрдэнэ, Н.Энхбаяр дарга нарынх нь хувьд ч Э үсгээр эхэлсэн нэрнээс өөрөөр ижил зүйл үгүй. Ийм учир МАХН-ынхны  хувьд АН-тай хамтарснаас МАН-тай хамтрах нь илүү хялбар бөгөөд ойр юм. МАХН, АН-ын нийслэл дэх сонгуулийн нэгдэл бол цаг зуурын эрх мэдэл, эрх ашгийн төлөөх зүйл төдий. Э.Магнайбаяр ижлээ л сонгожээ.

ДӨРӨВ.

Баянгол дүүргийн өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлыг эргэн нэг саная. АН-ын дарга, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг ах, дүүсээрээ тус дүүргийн Иргэдийн хурал, засаг захиргааг дүүргэсэн гэж тун саяхан бичицгээж байснаа мартаагүй байлтай. Баянголд МАХН, АН-ын хамтрал яаж ийгээд засаг барилаа гэхэд тийм нягт  нягтрал дундаа  Э.Магнайбаярыг шургуулах уу? Үгүй л болов уу.

ТАВ.

Төлөөллийн засаглал гэдэг олонхиор асуудал шийддэг бүтэц. Аль нэг нам нь олонх болохгүйгээр аль ч шатны Иргэдийн хурал ямар нэг юм шийдэх байтугай хурлаа ч хийж чадахгүй. Ийм тохиолдолд зөвхөн Э.Магнайбаяр бус бусад төлөөлөгчид, тэр дундаа Баянголынхон нийтээрээ хохирно. Мэдээж өөрийгөө бодсон байх.Гол нь эцсийн шийдвэр нь олны эрх ашгийн төлөө чиглэв.

Эцэст нь хэлэхэд, улстөрд хэн нэгнээс урвана гэсэн ойлголт бол өчүүхэн ойлголт. Харин эрх ашгаасаа, зорилгоосоо урвана гэдэг том асуудал. Э.Магнайбаярыг хүмүүс Энхбаяраас, намаасаа урвалаа гэж дайрч, давшилж буй ч тэрээр УЛСТӨРЧ БОЛОХ, ИРГЭДЭЭ ТӨЛӨӨЛЖ, ТЭДНИЙ АСУУДЛЫГ ШИЙДЭХ зорилгоосоо няцаж урвасангүй.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • дүүргийн иргэд сонгогчид эсэргүүцэж бна ч гэх шиг. Яг төлөөллийн тойргоос нь хэдэн хүн байсан бол доо. С.Эрдэнийн сүүлчийн хоргодох цайз бол Баянгол дүүрэг гэдгийг захын нохой мэддэг болсон цаг. Бах мэлхийг магтан дуулдаг хэдэн далдаак л гурил цацаад орилоод хашгираад байгаа харагдана лээ шд. Эрдэнээ ба түүний гар хөлүүд энэ дүүргээс холдож байгаадаа л тэднийг турхирч эцсийн арга саамаа хэрэглэж байгаа нь тов тодорхой харагдаж байна. Энэ залуугийн урвагч энэ тэр гэдэг бол бүүр хорьдугаар асуудал дөө. 

  • Аль нь ч олонх болж чадахгүй бол эвсэл МАН.тай  эвсээд л засгаа бгуулж болно. Тэгсэн бол арай дээр байсын

  • Зөв шдээ алсын хараатай Хувиа бодоогүй зөв шийдвэр гаргасан Зоригтойгоор барахуу Боломжоо харж чадсан Амжилт хүсье

  • МАН аас хэзээ ч нэр дэвшиж амжихчгүй боломжгүй МАХН-ын дэвшүүлсэн нэрийг нь ашигласан урвагчид #МАХН-д гишүүнээр элсээд, #АН-тай эвсэж ялаад, дараа нь #МАН-д элсч ОЛОНХИ болж засаг барих… Овоо гар уу үгүй юу? Ер нь АН эд нартай эвсэх хэрэггүй ээ гээд байхад… Шууд л мурьж байгаа биз дээ тэд??? АН #ХҮН-тэй эвссэн бол Нийслэлд хамт засаг барих байв… Биеэээ хямдхаааан үнэлээд зарчих юмааа ичиж үхээсээ. Ийм хог шаар авч байгаа МАН хогийн сав юмуу хаашаа юм

  • SAIHAN TAILBAR TAWIJEE MEDEEJ OORIIGOO BOLON BOGS DOLOOGCHID NEG IIMERHVV TEGWEL ANHNAASAA MAN ILSEHGVI YASAN YUM BE OORIIG CHINE SONGOSON IRGED HYNALTTAI AJILJ IRGEDTEIGEE TEMTS GEJ DEMJ SEN CHI OOROOCH MAN HULGAICH LUIWARCHIN TEMTSENEL GEJ GARGAA BIZDEE   MONGOLIIN TORD VE VEIIN URWAGCHDAAS BOLJ YALAGDAL HVLEEJ BAISAN  CHI EH ORNOO ZARHAD BELEN  GESEN VG 

  • Баянгол дүүргийг Эрдэнийн ах дүү, хамаатан садны тойргоос гаргах болсоон. Тэгэхээр зөв шийдвэр байх. Ардын нам ч нилээн юм амлаа биз. Тойрогтоо сургууль цэцэрлэг бариулах хэрэгтэй. Тэр өндөг гурил цацдаг авгай нар бол С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид хэдэн хэсгийн ахлагч нар биз. Ажлаа алдахмгээд л боож үхлээ

  • Ene zaluu ih zub shiidber gargasan bna shuu.Zaluuchuuddaa ulger duurialal boloh aguu darga ni yab AN namruu niilchihsen haans buuhaa medehgui nisej ybahad ene zaluugiin buruu ni yu baigaa yum mash zub.

  • Ер нь Магнайбаярын зөв өө. Ардчилсан нам МАХН-тай нийлээд ч засаг барьж чадахгүй ш дээ. Тэгэхээр төлөөлөгч хүнийхээ хувьд мөрийн хөтөлбөрөө, амалсан амлалтаа хэрэгжүүлэх ганц боломж нь энэ байсан байж болно шүү дээ. Мэдээж энэ үйлдэл нь массад таалагдахгүй нь тодорхой. Тэгэхээр Магнайбаяр минь ажил хөдөлмөрөөрөө, хийж бүтээснээрээ л тэдний амыг тагла. БГД-ийн 23-р хорооныхоны эрх ашиг одоогоор зөрчигдсөн зүйл нэг ч алга. Цаашид яахыг цаг хугацаа л харуулах байх даа.

  • Шинэ  хуулиар    төлөөллөө  эргүүлэн  татах  гарц  байгаа.  Ер  нь  албан  тушаалын төлөөх  тэмцэл   ийм  байдалд  хүнийг  оруулж  байна.  Санал  өгөхдөө   эргээд урваж  болно  шүү  дээ.  Нууц  санал  юм  чинь  яах  юм.

  • Ийм уравагчийг Баянголчууд дахиж сонгохгүйн мэдээж боллоо Ер нь бол МАХНамаас хүн сонгох нь маш буруу юм байна шүү

Холбоотой мэдээ