Саейд Моллайд 36 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт 24 сая төгрөгийн урамшууллыг жил бүр олгоно

Токио 2020 олимпын наадмаас өнөөдрийн/2021.07.29/ байдлаар Саейд Моллай мөнгөн медаль, гавьяат тамирчин М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байна. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Саейд Моллайд 36 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар нарт 24 сая төгрөгийн урамшууллыг жил болгон, насан туршид нь олгох юм.

Ерөнхийлөгчийн зарлигт:

  • Олимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд 4 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн тамирчинд 3 сая төгрөгийн;
  • Олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд алтан медаль хүртсэн тамирчинд 2 сая төгрөгийн; Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд мөнгөн медаль хүртсэн тамирчинд 1 сая төгрөгийн;
  • Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын спортын зай, жинд хүрэл медаль хүртсэн тамирчинд 500 мянган төгрөгийн дэмжлэг олгохоор тусгагджээ.

Зарлигийн дагуу тухайн тамирчны гаргасан амжилтын урамшууллыг ирэх оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгох юм. Түүнчлэн урамшуулалд олгох мөнгийг жил бүрийн улсын төсөвт суулгах бөгөөд шаардлагатай бол урамшууллын хэмжээг төгрөгийн ханштай уялдуулан шинэчлэн тогтоож байхаар Ерөнхийлөгчийн зарлигт тусгажээ.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn