
ОХУ өөрийн нэрээр олимпод оролцох эрхгүй болсон ч Оросын олимпын хорооны нэр дээр орж байгаа билээ. Тус улсын жүдо бөхийн шигшээ багын анхны медалийг 22 настай Мадина Таймазова авлаа.
Мадина шөвгийн 8-ын барилдаанд Бразилын жүдоч Мария Портелатай оноолт таарчээ. Харамсалтай нь тус барилдааны үеэр нүдэндээ гэмтэл авсан юм. Тодруулбал, барилдааны үеэр Бразилын жүдоч өрсөлдөгчөө тохойгоороо цохьсон байна. Дараа дараагийн барилдаануудад баруун нүдээрээ юу ч харж чадахгүй болно гэдгээ таамаглаагүй байсан Мадина тухайн үед барилдаанаа хэвийн үргэлжлүүлэв. Хоёр жүдочийн нийт 16 минут үргэлжилсэн барилдаанд торгуулиар Мадина Таймазова түрүүлсэн юм.
Улмаар мөнгөн медалийн төлөө Японы жүдочтой барилдахын өмнө Мадинагийн баруун нүд хавдаж, нүдээ нээж чадахгүй болов. Олимпын наадмаас алтан медаль авах зорилготой ирсэн жүдоч бүсгүй тэмцээнээ үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Японы жүдочтой 17 минут барилдаж, Мадина өрсөлдөгчийнхөө боолтод орсон ч тэссэн боловч аргагүйн эрхэнд ухаан алдаж ялагдлаа.
Ийнхүү Японы жүдоч Чизуру Арай алтын төлөө Австрийн тамирчинтай барилдаж, алтан медаль хүртсэн бол Таймазова хүрэл медаль хүртлээ.
[bctt tweet=”Оросын тамирчид нийт долоон алт, найман мөнгө, таван хүрэл медаль хүртээд байна.” username=””]