
“Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн тэмцээний шүүгчээр Т.Энхцэцэг, хүндийг өргөлтийн тэмцээний шүүгчээр Л.Одгэрэл, байт харвааны тэмцээний шүүгчээр Э.Саруул, олимпын боксын шүүгчээр О.Мандахбаяр, Т.Цогтгэрэл нар тус тус ажиллаж байгаа юм.
Жүдо бөхийн шүүгч Т.Энхцэцэгийн хувьд олимпын наадмын финалыг дэнслэн шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч бөгөөд жүдо бөхийн тэмцээний шүүгч нараасаа эрэмбээрээ нэгдүгээрт жагсаж байна.
Тэрбээр дэлхийн шүүгчдчансааг сүүлийн гурван жил тасралтгүй тэргүүлж байгаа юм.
Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг нь 2017 оноос IJF-гийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ чоно” наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.