
Эрэгтэйчүүдийн -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Гавьяат тамирчин Л.Отгонбаатар Израилын бөхөд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жинд зодоглосон Л.Отгонбаатар эхний шатанд Эстонийн Григори Минаскиныг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялж шөвгийн 16-д шалгараад байсан юм.