Nokia компани саран дээр үүрэн холбооны сүлжээ байгуулна

АНУ-ын Сансрын нислэгийн үндэсний газар (NASA) Финландын харилцаа холбооны Nokia компанийг саран дээр LTE / 4G үүрэн холбооны анхны сүлжээ байгуулахаар сонгожээ. Энэ тухай Даваа гарагт Nokia компанийн хэвлэлийн алба мэдээллээ.

2022 оны сүүлээр сарны гадаргуу дээр хэт авсаархан, бага хүчин чадалтай LTE сүлжээг бий болгож, байрлуулахад Nokia компанийн инновацийг ашиглана гэж тус компани мэдэгджээ.

Энэхүү технологийг Intuitive Machines-ийн саран дээр буулгах төхөөрөмжид нэгтгэж, саранд хүргэх аж. Сарны гадаргуу дээрх үүрэн холбооны сүлжээ нь мэдээлэл дамжуулах, түүний дотор өндөр нарийвчлалтай видео дамжуулах, сарыг алсаас хянах боломжийг бүрдүүлнэ.

“Энэ бүхэн нь сарны гадаргуу дээр хүн ​​урт удаан хугацаанд оршин байхад чухал ач холбогдолтой юм” гэж Nokia мэдээллээ.

Финландын компани нь хөдөлгөөнт, суурин, өргөн зурвасын болон IP сүлжээнд зориулсан харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Хувьцаа нь Майн дахь Франкфурт, Нью-Йорк, Хельсинкийн хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй байдаг.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ