Засгийн газрын 2017-2020 онд төлсөн 9.3 их наяд төгрөгийн өрийн жагсаалтыг дэлгэлээ

Засгийн газар 2017 оны аравдугаар сарын 4-нөөс 2020 оны есдүгээр сарын 30-н хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өр төлжээ.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар 9.3 их наяд төгрөгийн өр төлсөн гэнэ, үгүй байх, ийм их хэмжээний өр төлчихлөө гэж үү? гээд янз бүрийн яриа өрнөөд байх шиг.  Өр төлөх амаргүй, хэцүү ч ийм их өрийг бид дарж барагдуулж чадсан юм. Зарим хүмүүс итгэхгүй байгааг ч ойлгож байна. Төлөгдсөн өрийн мэдээллийг та бүхэнд хүргэе.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЗГ 2017.10.04-нөөс 2020.09.30 хүртэл нийт 9.3 их наяд төгрөгийн өрийг 3,351 удаагийн төлөлтөөр барагдуулсан. Үүнд:

  • 1991 оноос хойш хэрэгжсэн нийт 236 төсөл, хөтөлбөрийн зээлийн үндсэн төлбөрт 876 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 389.9 тэрбум төгрөг, нийт 1,266 тэрбум төгрөг,

2012 оноос хойш авсан арилжааны нөхцөлтэй гадаад бонд, арилжааны нөхцөлтэй зээлийн төлбөрт:

  • 2012 онд арилжаалсан “Чингис” бондын үндсэн төлбөрт 1,224.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 420.0 тэрбум төгрөг нийт 1,644.5 тэрбум төгрөг,
  • 2015 онд арилжаалсан “Димсам” бондын үндсэн төлбөрт 393.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 23.3 тэрбум төгрөг нийт 416.6 тэрбум төгрөг,
  • 2016 онд арилжаалсан “Мазаалай” бондын хүүгийн төлбөрт 354.4 тэрбум төгрөг,
  • 2016 оны авсан “Кредит свисс” банкны зээлийн үндсэн төлбөрт 490 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 128.3 тэрбум төгрөг нийт 618.3 тэрбум төгрөг,
  • 2017 онд арилжаалсан “Хуралдай” бондын хүүгийн төлбөрт 414.6 тэрбум төгрөг,
  • 2017 онд арилжаалсан “Гэрэгэ” бондын хүүгийн төлбөрт 294.6 тэрбум төгрөг,
  • 2011 оноос хойш арилжаалсан дотоод бондын үндсэн төлбөрт 3,485.3 тэрбум төгрөг, хүүгийн төлбөрт 785.4 тэрбум төгрөг нийт 4,270.7 тэрбум төгрөг төлсөн

өрийн жагсаалтыг өр үүссэн хугацаа, өр төлсөн он, сар, өдөр зэргийг та бүгдэд хүргэж байна” хэмээн фэйсбүүкийн албан ёсны хуудастаа бичжээ.

Засгийн газрын өрийн жагсаалт

2

3

4

5

6

7

8

9

10

11

12
13
14
15

16

17
18
19
20
21
22
23
24
25
26
Эх сурвалж: Сангийн яам
gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ