Ирэх сард ихэнхи нутгаар их хэмжээний, дуу цахилгаантай БОРОО ОРНО

Наймдугаар сарын цаг агаарын төлөв байдлын мэдээллийг хүргэж байна.

Наймдугаар сард ихэнх нутгаар хур тунадас их орох төлөвтэй байгаа бол гуравдугаар арав хоног буюу сарын сүүлчээр хөрсөн дээр цочир хүйтрэлт болж болзошгүй байна.

Агаарын температурын тухайд наймдугаар сард баруун аймгуудын баруун хэсэг Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар дулаан, бусад нутгаар олон жилийн дундаж орчим байна. Хур тунадасны хувьд дээрх дурдсан бүс нутгаар бага орох бол төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд, зүүн зүгийн баруун хэсгээр хур тунадас ахиу байхаар төлөвтэй байгаа. Харин бусад нутгаар олон жилийн дундажтай ижил хэмжээнд байна.

  • Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–5°С–аар сэрүүснэ.
  • Харин нэгдүгээр арав хоногийн дунд болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 27-31°С хүрч дулаарна.
  • Нэгдүгээр арав хоногийн эхэн ба сүүлч, хоёр ба гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–аар хүйтэрнэ. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 25–29°С хүрч халахаар төлөвтэй байгаа юм. Зүүн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орно. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй. Говийн аймгуудын нутгаар мөн адил дуу цахилгаантай бороотой. Борооны өмнө салхи түр зуур ширүүсч 14–16 м/секунд хүрэх, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn