
Тэмцээн уралдаанаа дуусгасан тамирчид 48 цагийн дотор олимпийн тосгоныг орхих журмын дагуу ширээний теннисний Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ болон боксын Б.Чинзориг нар өнөөдөр нутаг буцаж байна.
Зөрөөд удахгүй тэмцээнээ эхлүүлэх чөлөөт бөх болон хүндийг өргөлтийн тамирчид өнөөдөр Токиод хүрэлцэн ирнэ. Энэ олимпод эмэгтэй чөлөөтийнхөн бүх зургаан жинд эрхээ авсан бол эрчүүд гурван жинд өрсөлдөх юм.
Харин хүндийг өргөлтөд Э.Билэгсайхан, М.Анхцэцэг нар өрсөлдөх билээ.
Өнөөдөр тамирчин, дасгалжуулагч, албаны хүн нийлсэн 22 хүний бүрэлдэхүүнтэй баг Токиод ирэх болно. Чөлөөтийнхөн наймдугаар сарын 1-нээс олимпийн дэвжээнд өрсөлдөж эхлэх юм.

Токиогийн олимпод оролцох бөхчүүд:
- Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)
- 65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)
- 125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
- Эмэгтэйчүүдийн 50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)
- 53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)
- 57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)
- 62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)
- 68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)
- 76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)