Уэльсэд хоёр долоо хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтооно

Уэльс аравдугаар сарын 23-ны баасан гарагийн оройноос эхлэн бүс нутагт хоёр долоо хоног хорио цээрийн дэглэм тогтоосноо зарлалаа. Уэльсийн бүх оршин суугчид 11-р сарын 9 хүртэл гэртээ байх ёстой бөгөөд зөвхөн дэлгүүрт, гадаа дасгал хийх гэх мэтээр гэрээс гарах боломжтой. Бусад хүмүүстэй гэр дотроо эсвэл гадаа уулзах боломжгүй болно. Бүх ажилтнууд гэрээсээ ажиллах шаардлагатай болно.

Шаардлагатай бараа, зочид буудал, номын сан, үсчин гэх мэтээс бусад дэлгүүрүүд хоёр долоо хоногийн турш хаагдана. Ресторан, кафе, уушийн газрууд зөвхөн авч гарах, хүргэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах боломжтой болно. Нэмж дурдахад, энэ үеэр хүмүүс нийтийн тээвэр, такси зэрэг олон нийтийн газар маск зүүж байхыг шаардах болно. Цэцэрлэгүүд нээлттэй хэвээр байх бөгөөд амралтын дараа бага, тусгай сургуулиуд ч нээгдэнэ.

Өнгөрсөн долоо хоногт Английн нутаг дэвсгэрийг халдвар авах эрсдэлийн түвшин, түүний дагуу хорио цээрийн арга хэмжээнүүдийн дагуу гурван хэсэгт хуваажээ. Баасан гарагт Лондон өндөр эрсдэлтэй бүсэд багтжээ. Нэмж дурдахад Ирланд ч хатуу хязгаарлалт хийх төлөвтэй байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ