
Олон улсын математикийн олимпиадад оролцсон Монгол Улсын сурагчдын баг 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгджээ.
Манай улсын сурагчид Герман, Сингапур зэрэг орныг ардаа орхиж бахархам амжилт гаргаад байна.
Тодруулбал, уг олимпиадад оролцож буй Герман улсын баг 12 дугаар байрт, Сингапур улсын баг 15 дугаар байрт жагссан байна. Багийн удирдагчаар Монголын математикийн олимпиадын хорооны дарга Б.Батбаясгалан, МУИС-ийн Математикийн тэнхимийн багш, Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн У.Батзориг нар ажилласан юм.