Японы Ерөнхий сайд Ясукуни сүмд өргөлийн эд зүйл өгснийг БНХАУ буруушаалаа

Японы Ерөнхий сайд “дайны тэнгэр”-ийн гэгддэг Ясукуни сүмд өргөлийн эд зүйл өгсөн явдалтай холбогдуулан өчигдөр Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Жао Ли-жянь “Түрэмгийллийн түүхийг зөвөөр авч үзэх, сургамж авах байр суурь болон амлалтаа сайтар сахиж, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг олохыг Японы талаас шаардаж байна” гэж мэдэгдлээ.

Сурвалжлагч түүнээс “Ясукуни сүм 10-р сарын 17-ноос эхлэн намрын тахилга гээчийг үйлдэж, 17-нд Японы удирдагч Ясукуни сүмд өргөлийн эд зүйл өгсөн бөгөөд зарим орнуудын парламентын гишүүн очиж мөргөл үйлдсэн байна. Үүнд Хятадын тал ямар байр суурьтай байгаа бэ” хэмээн асуужээ.

Жао Ли-жянь “Ясукуни сүм бол Япон улс милитаризмийн үзлээр гадагшаа түрэмгийллийн дайн дэгдээсэн үзэл санааны багаж хэрэгсэл болсон бэлэг тэмдэг бөгөөд түрэмгийллийн дайнд ноцтой ялт нүгэл үйлдсэн А зэрэглэлийн 14 дайны ялт этгээдийг тахиж байгаа. Японы талын өрөөсгөл үйл ажиллагаа нь Японы түрэмгийллийн түүхэнд хандаж буй буруу байр суурийг дахин харууллаа.

Түрэмгийллийн түүхийг зөвөөр авч үзэх, сургамж авах байр суурь болон амлалтаа сайтар сахиж, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөрш орнуудын болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг олохыг бид шаардаж байна” гэжээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ