Импортын машины гаалийн мэдээлэл, эвдрэлийн түүхийг E-barimt аппликейшнаар хардаг боллоо

2020-10-19

Улсын хэмжээнд хөдөлгөөнд оролцдог 735 мянган автомашин байдгаас 76 хувь нь 10 болон түүнээс жилийн насжилттай бол ердөө 3 хувь нь 0-3 жилийн насжилттай.

2019 онд 69 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 85-93 хувь нь хуучин болон хэт хуучин тээврийн хэрэгсэл байжээ.

Тэгвэл E-barimt аппликейшны Төрийн үйлчилгээ-Гаалийн ерөнхий газар хэсгээс импортын автомашины түүхийг харах боломжтой болжээ. Тодруулбал, хилээр орж ирэх хүртэл хэдэн км зам туулсан, ямар гэмтэлтэй, үйлдвэрлэгдсэн огноо зэргийг харах боломжтой юм.

Улсын хилээр 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хойш орж ирсэн автомашинуудын мэдээллийг арлын дугаараар нь хянах боломжтой болжээ.

Цаашид кантейнар онгойгоод автомашин буухад ямар байсныг дөрвөн талаас нь харуулсан зургийг мэдээлэлд нэгтгэхийг төлөвлөж байна. Ийнхүү зургийг хавсаргаснаар сэлбэг ангиллаар орж ирээд, угсрагдаж, автомашинаар худалдаалагдах явдал буурах юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ “Сэлбэг нэрээр орж ирээд, автомашин болж угсрагдаж, худалдаалагдах явдал эцэс болно. Хүссэн, хүсээгүй тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа хүмүүс муу тээврийн хэрэгслийг оруулж ирэх нь буурна. Тухайн кантейнар онгойход тухайн машин ямар байсан бэ гэдгийг харуулах дөрвөн талаас нь авсан зургийг нэгтгэж өгнө.

Япон, Солонгосын Элчин сайдын яамдтай тухайн машин үйлдвэрлэгдсэнээс хойшхи түүхийг нээж өгч, энэ систэмтэй холбох ажлуудыг эхлүүлээд явж байна.

Километрийн заалтыг ухраасан, осолд орсон, үерт орсон, цацрагийн бүсэд байсан машиныг Монгол Улсын хилээр оруулахгүй байхаар Дэлхийн худалдааны байгууллагатай ярилцаж байна” хэмээн ярилаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Юун e-Mongolia жинхэн e-Mongolia чинь иБаримт байгаа юм даа уг нь. Тэрийг ойлгох толгой эн дээгүүр байхгүй л байна даа.

Холбоотой мэдээ