“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал өнөөдөр хуралдаж байна.

Энэхүү хурлаар ногдол ашиг хуваарилалтын явц, тайлан болон ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийг дуусгавар болгох, шинээр сонгох зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг “1072 хувьцаа Мэдээллийн төв” хуудсаар шууд дамжуулж байгаа юм.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ногдол ашиг хуваарилалтын явц, тайланг танилцуулж байна. Тэрбээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг цахимаар, цомхон хийж байгааг онцоллоо.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ нь 11 гишүүнтэй бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь хоёр жил. ТУЗ-ийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ийнхүү өнөөдрийн хуралдаанд ажлын тайлангаа тавьж байгаа ажээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ