Э.Даваажамцыг 2 өрөө байраар шагнаж, биеэ тэнхрүүлэх 10 хоногийн чөлөө олголоо

Зэвсэгт хүчний 123-р ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Монголын баруун хязгаар Ховд аймгийн Ард Аюушийн талбайгаас монгол төрийн далбаагаа үүрээд хэт холын зайн гүйлтийг 2021.06.02-ны өдөр эхлүүлсэн. Тэрээр зүүн хязгаарын Дорнод аймаг хүртэл 2127 км замыг нийт 46 хоног туулж холын зайн гүйлтийн рекордыг ийнхүү эвдэж өнөөдөр /2021.07.26/ төрөлх нутагтаа уухайлан орж ирлээ.

Түүнийг аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 123-р ангийн бие бүрэлдэхүүн, Ховдын ард иргэд ёслол хүндэтгэлтэйгээр хүлээж авлаа. Аймгийн удирдлагуудын зүгээс Э.Даваажамцын гэр бүлийг 2 өрөө байраар шагнаж, хамт явсан багийн гишүүд тус бүрт 1 сая төгрөгийн урамшуулал олгосон бол Зэвсэгт хүчний 123-р ангийн зүгээс 10 хоногийн цалинтай чөлөөг олголоо.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn