УОК: Бөхийн барилдаан, морины уралдаан болно гэдэг нь наадмаа хийнэ гэсэн үг биш

2021-07-26

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

Өнгөрсөн долоо хоногт УОК хоёр удаа хуралдаж, коронавирусийн нөхцөл байдал, хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор бэлэн байдлыг хангах асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг даалгавруудыг өгсөн.

Биеийн тамир спортын улсын хорооноос тодорхой спортын тэмцээнийг гадна талбайд зохион байгуулах саналыг оруулж ирсэн.

Улсын, бүсийн, аймаг, сумын наадмыг Засгийн газрын шийдвэрээр жилээр хойшлуулсан учраас ямар нэгэн баяр наадам тэмдэглэх тухай ойлголт байхгүй.

Зөвхөн гадна талбайд зохион байгуулагддаг спортын тэмцээнийг халдварын тархалт, эрсдэлийг үнэлж, зохион байгуулах эсэхийг шийдвэрлэх чиглэлийг аймгийн онцгой комиссын эрхийн хүрээнд хүргүүлсэн.

Тухайн спортын төрөлдөө хамаарах халдвар хамгааллын дэглэмийн спортын хороод нь боловсруулж, мэргэжлийн байгууллагуудаас санал авч, батлуулна.

Холбоотой мэдээ