• Хятадад хандивласан 30 мянган хонь Замын-Үүдэд тусгаарлагджээ

    Хятадын хэвлэлүүд Монгол улсаас тус улсад хандивласан 30 мянган хонины тухай бичжээ.
    БНХАУ-д хандивласан 30 мянган хонио оруулж өгөх чиглэлээр Монгол улсын засгийн газар  9-р сараас малчдын гараас амьд хонь худалдан авах ажлыг эхлүүлж, дуусгажээ.
    Эх сурвалжийн тайлбарласнаар “10-р сарын эхээр 30 мянган амьд хонийг Монгол улсын Дорноговь аймгийн Замын-Үүд дэх тусгаарлалтын бүсэд тээвэрлэн хүргэсэн байна. Цар тахлын хяналтын холбогдох тогтоолын дагуу эдгээр хонийг 30 хоног тусгаарласны дараа Замын-Үүдийн авто замын боомтоор Хятад улсад тээвэрлэн хүргэх юм байна.
    Эхний бүлэг хэдэн мянган хонийг 10-р сарын сүүлээр Хятадын талд хүлээлгэн өгөх төлөвтэй байгаа бөгөөд ачааны машинаар зөөвөрлөн Хятад улсын Эрээний тусгаарлалтын бүсэд хүргэж, 14 хоногийн дотор нядлах ажээ”.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ