
“Өглөөний Улаанбаатар” төслийн хүрээнд өглөөний гудамж бидний сайн мэдэхээр талбайн баруун талд гутлын 22-ын орчинд бий боллоо.
Тус гудамжинд иргэд өглөөний 06:00-09:00 цагийн хооронд төрийн үйлчилгээ авах, худалдаа хийх, гүйх, амжилттай яваа хүмүүсийн лекц, сургалтад суух, сонирхлын бүлгийн уулзалт зэрэгт хамрагдах боломжтой юм.
“Өглөөний гудамж”-аар үйлчлүүлэхдээ үнэгүй WiFi-тай орчинд төрийн үйлчилгээний мэдээлэл авах, автомашиныг хязгаарлаж, дугуйн болон бусад эко тээврийн хэрэгслийг дэмжих, урлаг, спортын арга хэмжээнд хамрагдах, сургалт, уулзалт зохион байгуулах, гудамжны номын сангаар үйлчлүүлэх боломжтой.
Уг хэсэгт “Book caffee shop”, “Restaurant”, “Pizza hut”, “Po soup”, “Urguu restaurant”, “Caffe bene” болон бусад газрууд нээгджээ.