• Л.Оюун-Эрдэнэ:Регистр,гадаад паспорт, жолооны үнэмлэхийн дугаарыг нэг дугаарт шилжүүлнэ

    2020-10-16

    Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин төрийн цахим шилжилтийн ажлын хүрээнд төрийн албаны орон тоо хэрхэн багасах талаар тодрууллаа.

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эстонийн Цахим жилтийн академитай хамтарч ажиллаж байгаа. Мэргэжилтнүүд ирж үнэлгээ хийхдээ Монгол Улсад цахим шилжилт бүрэн хийгдэхэд 7.2 жил шаардлагатай гэж үзсэн. ОдооE-Mongolia цахим сайтаар төрийн 181 үйлчилгээ төвлөрүүлсэн бөгөөд оны эцэст 200 болно.

    Гэрлэлт бүртгүүлэх, үл хөдлөх худалдаж авахаас бусад бүх харилцаа цахим болно. Цахим шилжилтийн багц хуулийг өргөн барьснаар төр иргэнийхээ мэдээлэл рүү заавал зөвшөөрөлтэй нэвтрэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

    РД, гадаад пасспортын дугаар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний дугаар зэргийг нэг дугаарт шилжүүлснээр хүн өөрийгөө таних байдал нь илүү хялбар болж, төрийн үйлчилгээ цахимжих зорилт хангагдана гэж үзэж байгаа.

    50 орчим мянган иргэн цахимаарбуюу E-Mongolia сайтаас төрийн үйлчилгээ авсан байна. Үүнийг дагаад эдгээр үйлчилгээг үзүүлж буй төрийн албаны нэн шаардлагатай биш албан тушаалын орон тоо багасна” гэв.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ