
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1249 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан халдварын тохиолдлын тоо 157974 болоод байна. Улаанбаатар хотын хэмжээнд 504 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 745 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 21-40 насны 1, 41-60 насны 3, 61-80 насны 2, 80-аас дээш насны 2 нийт найман хүн нас барж, нийт нас баралтын тоо 782 боллоо.