С.Энхболд: Вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна.

Хуралдааны үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболдкоронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 500-600 тохиолдол бүртгэгдэж байгаа бол хөдөө орон нутагт нэмэгдэж байна. Тархалтын түвшин буурч, тогтвортой байна.  Сүүлийн долоо хоногт хийгдсэн ПСР шинжилгээнд эерэг эзлэх хувь 18.8 хувь болж буурсан.

Нас барсан иргэдийн 86.5 хувь нь вакцинд бүрэн хамрагдаагүй эсвэл аль нэг тунд нь л хамрагдсан байна. Нийт хүн амын 59.4 хувь нь вакцины бүрэн тун хийлгээд байна.  5-11 насны халдварын тохиолдол 31-ээс 42 хувь болж нэмэгдсэн байна. Нас баралт бага байгаа нь дэлхийд хаана ч байхгүй олон тооны орыг дэлгэсэнтэй холбоотой.

Мөн гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.


Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn