Зүлгэн дээр зорчсон жолооч: Хэдэн цаг түгжирсэн ч зогсох ёстой юм байна

2021-07-26

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Яармагийн замын тусгаарлах хэсэгт хоёр ачааны автомашин хашлага давж, зүлгэн дээгүүр зорчсон зөрчлийг шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, 61-74 УБТ, 58-80 УББ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар зөрчил гаргасан бөгөөд 58-80 УББ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч гаргасан үйлдэлдээ уучлалт гуйжээ.

Тэрбээр, “Замын хөвөөн дээгүүр давж гарч явсан зөрчил гаргасан. Гаргасан зөрчилдөө уучлалт хүсэж байна. Над шиг алдаа бүү гаргаарай гэж жолооч нартаа хэлье. Цагдаагийн алба хаагч ирж дохиж, замаас гарах талаар хэлээгүй учраас эргээд бурууддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Иймээс цагдаагийн алба хаагч ирээд дохиж явуулаагүй л бол байгаа газраа хэдэн цаг түгжирсэн ч зогсох ёстой юм байна” гэжээ.

Холбоотой мэдээ