• У.Хүрэлсүх:Багшийн цалинг сурагчдын сурлагын чанартай нь уялдуулан нэмэгдүүлнэ

    2020-10-16

    Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Ирэх оны төсвийн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

    “Олон улсын байгууллагууд Монгол Улсын эдийн засгийг 2021 онд хурдтай сэргэнэ гэж үзэж байна. Дэлхийн банк өсөлтийн төсөөллийг 5.6, ОУВС 8 хувиар өснө гэж тус тус үзэж байна.

    Засгийн газар 2021-2023 оны эдийн засгийн дундаж өсөлтийг 6 хувьд хүргэхээр зорьж байна.

    2021 оны төсвийн төсөлд дараахь бодлогын гол арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна:

    • Татвар нэмэхгүйгээр бизнесийг дэмжих
    • Технологийн дэвшил ашиглан татварын суурийг нэмэгдүүлэх
    • Төрийн өмчит компаниудын үр ашгийг нэмэгдүүлэх
    • Байгалийн баялгаас татварыг бүрэн хураах замаар татварыг бүрдүүлнэ.

    Татварын хувь хэмжээг тогтвортой хамгаалах, татварын үйлчилгээг чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх, татвараас зайлсхийх явдлыг үгүй хийж татварын тэгш, шударга орчныг бүрдүүлнэ.

    Гаалийн шинэчлэлийн үр дүнд голлох боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, бүрэн автоматжуулж, экспортын бүтээгдэхүүний агуулга, чанарыг бүрэн тодорхойлж, татварыг зөв оногдуулдаг болно.

    Газрын бүртгэлийг бүрэн цахимжуулж, ил тод болгож, газраас авах татварыг хураах ажилд онцгой анхаарч, хууль бус, замбараагүй олгогдсон газрын лицензүүдийг цэгцлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, газрын төлбөрөөс зайлсхийх явдлаас сэргийлснээр орон нутгийн орлогыг нэмэгдүүлнэ.

    Эрүүл мэнд, боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлтийн үр шимийг монгол хүн бүр хүртэнэ. Иргэд 2021 оноос эрүүл мэндийн даатгалаараа төр, хувийн бүх эмнэлгийн эрүүл мэндийн тусламжийг чанартай, шуурхай авах боломж бүрдэнэ.

    Засгийн газар 2012 оноос хойш нэмээгүй байсан цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны төсвийг 2021 оноос эхлэн 50 хувиар нэмсэн ч дахин нэмэгдүүлэх шаардлагатай.

    Эмч, сувилагчийн цалинг үзүүлсэн үйлчилгээний гүйцэтгэл, багшийн цалинг хүүхдийн сурлагын чанартай нь уялдуулан олгодог болсноор тэдний нийгмийн баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой болно.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Чаос даа. Энэнээс илүү юм бодож олж чадахгүй л дээ. Дүнгийн араас хөөцөлдөж, авилга өгөх 1 ажил нэмэгдэж. Багш нар нь хуурамч сайн дүн тавьж өндөр цалин авахыг бодно. Алаан болохийм бн л даа. хаха. Ингэж асуудлыг шийддэггүй юмаа МАНгаруудаа!

    • Эхлээд анги дүүргэлтээ 25-30 болгочих. Тэгж байж чанар , ахиц ярина шүү. 55-60 хүүхэдтэй ажиллаж байгаа ЕБС-ийн бага ангийн багшааш ямар чанар нэхэх вэ? Цэцэрлэгийн багш шиг байна. Хичээлийн 40 минутанд шинэ хичээлээ заагаад 55 хүүхдийнхээ дэвтрийг үзэж амжихгүй цаг нь дуусч байна. Бараг 2 ангийг нийлүүлсэн хэмжээтэй хүүхдэд хичээл зааж байна.

    • Ийм удаан амрааж байгаад оруулаад сурлагын амжилт гэх юм. Хэрэгжүүлэх байсан бол өмнө нь шийдэхэд яасан юм бэ? Энэ цаг мөч бол их олон асуудал байгаа учир нь хэн гүйцэтгэх албан тушаалтанд найр тавина тэр цаасан дээр 100% гэсэн үнэлгээ олно Мөн ТТШ нь тодорхой нэг хүний хараат болдог гэдгийг сайн анхаар байсан юм даа Үнэлж дүгнэх нь хэцүү Сайдаа

    • Болсон болоогүй багш бэлтгэдэг сургуулиудад шаардлага тавиачээ. Багш бэлтгэдэг 1 сургууль байхад л болно шүү дээ. Болохгүй бол багш болно гэсэн энэ үгийг олон ч шавь нараасаа сонсож байлаа. Боловсролын системд эрс шинэчлэлт  хийх хэрэгтэй. Багш нарт шаардлага тавь.  Харин тухайг шаардлагыг хангаж чадаж байвал. Тэр цалин хөлсийг нь тултал нь нэмээд өгөх хэрэгтэй

    • Багшийн ажил хийхээс залхахаар болоод байна. Үндсэн ажлаас давсан хэт их цаасны ажил. Менежер гэх нэртэй хүмүүс зоргоороо ажлаар дарж байна. Энэ хичээлийн жилийн онцлогийг мэдэж байгаа ч юмуу, үгүй ч юмуу? Дээрээс сургалтнаас өөр зүйл хийлгэхгүй гээд байхад элдэв ажлаар амралтын цагаар хүртэл дарж байна. Чанартай боловсролыг ЭРҮҮЛ БАГШ л олгоно. Гэтэл багшийн эрүүл мэндийн асуудал энэ местний хүнд огт хамааралгүй болоод байна даа. Ажлын байрных нь онцлогийг тодотгож өгмөөр байна шүү сайд аа! Менежер бол дарга биш! Захирлын туслах, багш сурагчдын зөвлөх, сургалтын үйл ажиллагааг хариуцсан хүн… үнэхээр сандал ширээний хойноос гүйгч зарим нэг нөхдүүд хүнийг амьдаар нь тамалж байна шүү. Эдгээр хүмүүсийг ухамсарлуулах цаг иржээ

    • Сурагчдын сурлагын чадавхийг юугаар дүгнэх вэ гэж? Шалгалт олимпиадаар дүгнэх үү? 12 төгсөхөөр нь ЭЕШ уу? Эсвэл цалин сайн авахын тулд улирал тутамд хүүхдүүдээ онц гаргах уу? 

    • Маш зөв менежрүүд шалгалтаа аваад менежерүүд өөрсдөө л шалгалтаа зас Яг энэ ажил менежерүүдийн ажил шд Орилолдоод эцэг эх багшаа загнаж байхаар сургалтаа хянах хэрэгтэй шд

    • Хэдэн багш нар нь шөнө өдөргүй давтлага хийлгээд чөлөөт цаг гэж юу ч үгүй юм болгох байхаа сүүлдээ бөөн мэдрэлийн ядаргаатай хүүхдүүд

    • бодож нэг үзээрэй өвчтэй иргэдрүү чиглэсэн зүйл байна эдгэршгүй өвчтэй иргэдэдээ үзүүлэх дэмжллэгээ дусгаж өгөө ч 

    • Багш цалингаа нэмэгдүүлэхийн тулд бүх хүүхдээ онц гаргана даа. Сард 2 удаа цалингийн өмнө үзсэн хичээлээр нь хүүхдүүдийг нь шалгаад цалинтай нь уяж урамшуулж байх журам тогтоох хэрэгтэй

    • Яг зөв . оюун хомсдолтой хүүхэд бгаа биш яахаараа зарим ангиин хүүхдүүд ангиараа муу бдгийн багшиин л буруу ш дээ. Ааштайгаараа алдартай багш нар бх юма . уг нь ааштай гэдгээр нь биш ухаалаг сайн ойлгуулж зааж чаддаг гэдгээр нь л багш хүнииг үе үеиин шавь нар нь мэддэг бх ёстой биз дээ. Гэтэл сургуул бүрт бүх хүүхдүүдиин мэддэг ааштай их зантай багш нар бх юма одоо энэ систэмииг халах хэрэгтэй. Айлгана, сүрдүүлнэ, торгоно,  орой авч үлдэнэ, дүнгээр хааж бооно энэ одоо хэддүгээр зуун бэ эцэг эхчүүд ч гэсэн анхааралтай б айх юмгүй хэлэх үгээ хэлдэг бх хэрэгтэй үр хүүхэд бол биднии ирээдүй . бид тэднииг хамгаалж зөв хүмүүжүүлэх хэрэгтэй. 

    • Багш нараа эхлээд боловсролтой болгох хэрэгтэй!  Баншийн боловсрол гэдэг бол өөртйн ур чадвараас гадна, бусдад ур чадвараа түгээж чаддаг байх ёстой болов уу!  Хичээлээ заахгүй амьдралаа яриад суудаг банш бна! Хичээлээ ойлгуулж чадаагүй байж даалгавараар дардаг багш бна! Үнэхээр их асуудал болно доо… эсвэл дэмий хүүхдийн дүнг нэмж тавина..

    • Аа яа яа яасан тэнэг юм ярина вэ? Энэ Хүрэлсүхэд мэдлэг дутаад бна шүү дээ.Яана даа! Хэлэх ч үг алга.

    • Bolovsroliin unelgeenii tuv hemeeh meregjliin baiguullagaas hundlungiin shalgaltiig shuud avdag bh ni zuv bhaa.Nuguu tald surguuliin menejeruudiin chadvart yam anhaarah,uchir ni ted bagshiig hugjuuleh gol zuvlugch nar.Getel…

    • Багшийн ажиллах орчин, нийгмийн баталгааг огт хангаагүй байж л элдвийн юм нэхэх юм даа энэ байдлаа болимоор юмаа

    • Зөв шүү нэг нь дэмий сэлгүүцээд чөлөөт цагаараа өөр зүйл хийгээд нөгөө нь хүүхдээ гэсэн чин сэтгэлээр ажилдаа хандаад үлбэгэр нь ч чадварлаг нь ч ижил цалин авч байгаа нь харамсалтай

    • Сурлагын үзүүлэлт бол багшийн ажлын гол хэмжүүр биш. Хүсээд байгаа кембриж чинь багшийг шал өөрөөр үнэлнэ.

    • Сурлагын чанар гэхээрээ нөгөө л  онооны тоо ойлгодож байгаа шүү дээ.Энэ чинь боловсролыг сүйтгэж байгаа.Багшийн хөгжлийн түвшнээр гэвэл зохимжтой болох байх.

    • МАН угаасаа ямарч ажлын чадваргүй махан толгойтой нам гэдгээ хангалттай харууллаа! Бодит байдлаа үнэлж мэдэхгүй, шийдэх аргаа ч мэдэхгүй. Тэд хзсэхгүй, чадахгүй бн!  Багш хүүхдүүдэд дарамт шахалт биш ажлын хэвийн орчин, дэмжлэг хэрэгтэй бн. 1 ангид ядаж 30 хүүхэд суулгасныхаа дараа наад асуудлаа ядаж ярь! хаха

    • Сурагчдын тоо хэт олон энэн дээр анхаар нэг багшид оногдох хүүхэд хэд байх вэ дээр нь цаасны ажил маш дарамттай ганц сургалтанд анхаарвал өөр шүү

    • сурлагын чанарт анхаарах нь зөв ч  эхлээд суурь хөрсөө сайн бэдэх хэрэгтэй ажиллах нөхцөл цалин хангамж хүүхэдтэй ажиллах цаг гаргаж өгөх хэрэгтэй   маш их хуралдах юм семинардах юм  ямар ч үр дүнгүй

    • Угаасаа л шагнал урамшуулал нь ийм байдаг шүүдээ хүүхдийн зөв хүн болгохдоол анхаарах хэрэгтэй, өндөр мэдлэг чанартай байлаач бусдын төлөө гэсэн сэтгэлгүй бол сайн боловсон хүчин болж чадахгүй 

    • Эрхэм сайдаа. 1.Нэг ангид 2 ээлжээр хичээллэж эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байгаа 50-60 хүүхэдтэй анги  дүүргэлтээ  цэгцэл. 2. Сургалтын орчин, хэрэглэгдэхүүн/ядаж багшид цаасыг нь өг/-ээр ханга. 3.Багшийн цалинг нэмэгдүүл. Эдгээрийн дараа та сургалтын  чанараа ярина уу.

    • Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дээр сурлагын чанар нь чадварын ахицаар үнэлэгддэг зүйл тул энэ үнэлгээ, урамшуулалыг тусгай сургууль дээр уян хатан хэрэгжүүлээрэй. Та бүхний ажилд амжилт хүсье.

    • Сайд минь боловсролын тогтолцоог жаахан судлаарай. Багшийн оронд өөрийгөө тавьж үзээрэй.Хүүхдийн хүмүүжил төлөвшил нийгэмд эзлэх байр суурь зэргийг жаахан тогтож хараарай
      Сурлага ярьдаг нийгэм мөн үү

    • Сурлагын чанараас илүүтэйтөлөвшил хандлага чухал шүү сайдаа. Боловсролын хөрсөнд жаахан буу л даа. Цалин асуудал биш, зөв зүйтэй хандлага харилцаа асуудал бн шүү

    • За боль зүгээр. Эхлээд боловсролын стандартыг хэвшүүлчих. Нэг ангид 20-с илүүгүй хүүхэд, чийгшил дуу чимээ оногдох талбай гээд…бүх юм стандарттай шүү ерөнхий сайд аа. Үүний дараа наад бодлогоо барьж болно.

    • mongo tathaa bolimoor bnaa tim ch ymni mngo gd ih tathin ajilgui aaw eejud bga mngo oghgu bolhoop group dr tedni huuhd mngo og gd aygu hzu yma odrt barg tim nom aw gd 1 dgr angin bgsh nar oopsdo zurlga bchj ogdg bzde thd zawl beln zurlgtai nom dewtr aw gd 

    • Юуны түрүүн сурлагын чанарыг хэмжих нарийн тогтолцоотой болох хэрэгтэй. Олон улсад аль хэдийн тийм тогтолцоо хэрэгжээд удаж байна. Монголд л багш нар өөрсдийнхөө ажлыг үнэлж бүгдэнг нь шахуу онц, сайн гэж дүгнээд байдаг болохоос биш. Монголоор дүүрэн тэргүүний шилдэг ажилчид байгаад байдаг, улс нь хөгждөггүй гэдэгтэй л агаар нэг юм даа. 

    • багшийн ажиллах нөхцөл хүүхдийн тоо норм норматив  бас байгаа 40-50 хүүхэдтэй ангиас сурлагын чанар нэхэх нь шударга ёс мөн үү. гэтэл зарим сургууль 25 хүүхэдтэй зарим нь 60 хүүхэдтэй тулаад л ажиллаж бна чанар нэхэх ч бүтэхгүй асуудал  энэ худлаа асуудал өө

    • Монголын багш нар тэтгэвэрт гараад шууд ядуусын эгнээнд орж байна. Ядаж боловсролд зүтгэсний хариуд оюутан хүүхдэд нь анхаараасай.

    • Яг зөв. Гэхдээ манай улсал багшийн хүчин зштгэлээс илүү сурлагын чанарт нөлөөлж байгаа зүйл нь ангийн сурагчлын тоо болоод байна. Нэг ангид 25аа. олонгүй хүүхэд байхад сургалтын чанар илт өөр байдаг шүү.

      • Тиймээ. Сурлагын чанараар үнэлж дүгнэх нь зөв. Гэхдээ 1 багшид оногдох хүүхэд, анги дүүргэлтээ сайн тооцмоор байна. Яг үнэндээ дунд ахлахын багш  30 гаран бага ангийн багш 40 гаран хүүхэдтэй ажлуулчихаад чанарын үнэлгээ нэхнэ гэдэг хэцүү шүү. 40 минутанд яаж хүрч ажиллаж чадах вэ. Иймд хүүхдийн тоо, анги дүүргэлтийг 25 аас хэтрүүлэхгүй гэвэл чанарын үнэлгээгээс айж сандрах зүйл байхгүй ээ. Жич. Энэ дунд бага ангийн багш, математик, монгол хэлний багш илүү ачаалалтай байдгийг харгалзаж үзнэ гэдэгт найдья. 

    • Чанар гэсэн үгнээс болж баахан багш нарыг дарамталж, цалингаас нь хасах нь л дээ. Тиймхэн захирлууд цаана чинь зөндөө л байгаа.

    • Сургууль багш нарын ажлыг сурлагын чанараар нь үнэлж багшийн цалинг нэмэгдүүлэх нь зөв.Сурлага нь сайжирсан хүүхэд урамшиж өөртөө итгэлтэй ,зорилго чиглэлтэй болж хүмүүжил төлөвшил сайжирдаг 

    • Угаасаа баахан өргөсөн худлаа дүнтэй сурагчид. Одоо бүр хавтгайрсан онцууд бий болох нь. Боловсролыг ч завхруулах нь дээ.

    • Миний бодлоор боловсролынхоо тогтолцоо,стандартыг тогтоочихоод энэ асуудлыг ярьмаар байна. Юун түрүүнд эхлээд хүүхдийн суурь хүмүүжил,эх оронч сэтгэлгээ суулгах,хүндлэх ёс зүйд сургах, монгол ёс зүй,түүхээ,хэлээ сайн мэддэг болгох боловсролын стандарт хэрэгтэй байх. Энэ ажлыг хийх явцад сургуулийн барилга байшин нэмэгдээд хүүхдийн тоо ч цөөрөх биз. Анги дүүргэлт сурлагын чанарт маш их нөлөөтэй. Жаран хэдээр нь чихээд суулгачихсан ангид хүүхэд суурь боловсролоо олж авахад их төвөгтэй л дээ. Энийг манай хүүхдээ хувийн цөөхөн хүүхэдтэй ангид хүүхдээ сургадаг дээдчүүд ойлгохгүй. Мөн хувийн энэ үнэтэй сургуулиудын асуудлыг ч цэгцлэх хэрэгтэй. 20000$-ын сургуульд сурсан хүүхэд мэдлэгтэй болох л байх л даа. Ямарч байсан монгол ёс зүйгээсээ маш хол өсөж байна. Ирээдүйд эх орноо авч явах иргэд маань шүү дээ. Ийм мэтийн нэн түрүүнд засаж залруулах ажлаа хийчихээд багшийн цалинг харин ярьж болох биз. 20-25 хүүхэдэд монголын ямарч багш мэдлэгийг дээд цэгт нь өгч чадна гэж мөхөс би бодож байна.

    • Багшийнхаа цалинг нэмэх нь чухал асуудлын нэг шүү.Боловсролын салбарын зарим сул дорой байдал цалинтай ч холбоотой гэдгийг та нар мэдэж байгаа.Яаралтай шийдээрэй.

    • Багш хүн багшийнхаа зовлонг мэднэ.Эцэг эхчүүд шүүмжлэхээ мэднэ.Хүн хүнээ хүндэлж, үнэ цэнэтэй байх хэрэгтэй.Цалинг нь нэмж багшийн амьдралын түвшинг сайжруулах нь чухал. 

      • Цаасны ажил болон сургалтаас гадуур дэл сул хурал цуглаан хэрэгт хэрэггүй ажлаа больчих  тэгвэл багш нар сурагчидтайгаа ажиллах цаг  гараад ирнэ .Энэ бүхний ар дээр сургалтын чанараа ярья. 

      • Багшийн цалинг 2 дахин нэмэх юм бол сурлагын чанар амжилт 2 дахин хожил нь улс оронд ирнэ. Иргэд хожно

        • Багш: Сурах зүйлийн агуулгаа тогтолцоо болгоогүй байж, үнэлэх журмаа тогтолцоонд тохируулаагүй байж сургалтын чанар гэж байгаа бол хоосон яриа болно. Жишээ нь 2-р ангийн хүүхдийн математикийн тодорхой мэдлэгийн тухай аль ч анги насны хүүхдээс асуухад огт хариулж чаддаггүй юм. Хэлгүй сургалт бол тахир дутуу гэсэн үг ээ!

    Холбоотой мэдээ