Жүдоч охин жиндээ орохын тулд үсээ хусуулжээ

2021-07-25

Өчигдөр манай тамирчин М.Уранцэцэг жүдо бөхийн 48 кг-ын жинд хүрэл медаль хүртэн Монголын багийн медалийн салхийг хагалсан. Тэгвэл түүний жинд барилдсан солонгос жүдоч жиндээ орохын тулд үсээ хусуулсан нь олны анхаарлыг татаад байна.

Үзлэгт орохын өмнө түүний жин 500 гр илүү байсан тул тэрбээр хоол идэхээс татгалзаж, гүйлтээр хөлсөө гаргах гэж оролдсон ч ухаан алдсан байна. Ингээд аргагүйн эрхэнд үсээ хусуулан байж жиндээ арайхийн оржээ. Гэвч хэтэрхий их тамирдсан тул эхний даваандаа Словенийн М.Штангарт дийлдсэн юм.
Тэрбээр барилдааны дараа “Өчигдөр би биеэсээ аль болохих их хөлс гадагшлуулахыг хичээсэн. Гэвч шингэний дутагдлаас болж ухаан алдаж унасан. Ингээд үсээ хусаж байж жиндээ орлоо. Олимпийн наадамд барилдаж л байвал үс надад чухал биш. Гэвч эхний даваанд ялагдсан нь маш харамсалтай байна” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ