Монголын сагсчид дэлхийн аваргуудад ганц оноогоор хожигдов

2021-07-24

Олимпийн наадамд анх удаа оролцож буй манай 3Х3 сагсанбөмбөгийн эмэгтэй баг эхний тоглолтоо 2018 оны дэлхийн аварга Италийн багтай хийж 14:15 ганцхан оноогоор харамсалтай хожигдлоо. Манай охид тоглолтын төгсгөлд 7:12-оор хожигдож явсан ч тооны харьцааг ганцхан бөмбөгний зөрүүтэй болгож чадсан. Хэрэв цаг дуусах мөчтэй зэрэгцэн Солонгын шидсэн алсын зайн бөмбөг оновчтой болсон бол хүчирхэг Италийн багийг буулган авах ч боломжтой байлаа.

Өнөөдөр орой Монголын 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн шигшээ баг хоёр дахь тоглолтоо АНУ-ын багтай хийх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ