М.Уранцэцэг олимпын хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2021-07-24

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Барилдааны дундуур тохох мэхэнд нь вазари алдаж, үүнийгээ нөхөж чадахгүй байсаар дийлдэв. Урнаа өмнө нь энэ жилийн ДАШТ-ий хүрлийн төлөөх барилдаанд түүнийг ялж, хоорондын харьцаагаа 2:2 болгон тэнцүүлсэн ч энэ удаа барсангүй.

Уранцэцэг хүрэл медалийн төлөө Португалын залуу бөх Катарина Костатай барилдана. Урнаа өмнө нь түүнтэй хоёр удаа барилдаж, хоёуланд нь ялж байв.

Холбоотой мэдээ