Сайн мэдээ: Сэлэнгэд самарт яваад сураггүй болсон дөрвөн иргэнийг оллоо

2021-07-22

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт самарт явж байгаад сураггүй болсон дөрвөн иргэнийг эрэн хайхаар 22 хүний бүрэлдэхүүнтэй ниссэн Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е нисдэг тэрэг 17:15 цагт Минжийн даваанд газардсан байна.

Түүнчлэн Минжийн давааны самарчдын отгоос 17:20 цагт сураггүй болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олсон. Иргэдийн биеийн байдал хэвийн гэсэн мэдээллийг ирүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ