• СЕХ: 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгуулийн ирц 15.2 хувь байна

    Орон нутгийн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө 07:00 цагаас эхэлсэн билээ. Тэгвэл СЕХ орон нутгийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар хэдэн хувьтай байгаа талаар мэдээлэл  өглөө.

    Аймгуудын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 

    Архангай 16.5 хувь

    Баян-Өлгий 13.1 хувь

    Баянхонгор 15.3 хувь

    Булган 17.7 хувь

    Говь-Алтай 21.9 хувь

    Говьсүмбэр 15.6  хувь

    Дорнод 18.6 хувь

    Дорноговь 18.1 хувь

    Дундговь 18.1 хувь

    Завхан 3.3 хувь  /цастай учраас замын байдал хэцүүдэж, зарим газраас мэдээ авч чадаагүй/

    Өвөрхангай 19.1  хувь

    Өмнөговь 20.9 хувь

    Сүхбаатар 25 хувь

    Сэлэнгэ 12.7 хувь

    Төв 17.8 хувь

    Увс 22.7  хувь

    Ховд 18.9 хувь

    Хөвсгөл 11.5 хувь

    Хэнтий 20.3 хувь

    Дархан-Уул 10.7 хувь

    Орхон 16  хувьтай байгаа.  Аймгийн дүнгээр 16.4 хувьтай байна.

    Нийслэлийн сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар

    Багахангай 24.5 хувь

    Багануур 16.9 хувь

    Баянгол 14.8 хувь

    Баянзүрх 14.2 хувь

    Налайх 16.4 хувь

    Сонгинохайрхан 14  хувь

    Сүхбаатар 14.9 хувь

    Хан-Уул 13 хувь

    Чингэлтэй 10.3 хувьтай байгаа.  Нийслэлийн хэмжээнд 13.7, Улсын хэмжээнд 15.2 хувийн ирцтэй байна.  СЕХ-ноос  12:00 цагийн ирцийн мэдээлэл гэж зарлаж байгаа ч 11:30 гэхэд ирсэн ирц гэдгийг ч санууллаа.  2016 оны орон нутгийн сонгуулиар 12:00 цагийн байдлаар аймгийн дүнгээр 12.9, нийслэлийн дүнгээр 12.9, улсын дүнгээр 16.8 хувийн ирцтэй байжээ.

    УИХ-ын сонгуулийн үеэр мандатын тооноос илүү болон дутуу хүнийг дугуйлсан тохиолдолд саналын хуудас хүчингүй болж байсан. Харин энэ удаагийн орон нутгийн сонгуулиар зөвхөн мандатын тооноос илүү хүн дугуйлсан тохилдолд саналын хуудас хүчингүй болох аж. Дутуу дугуйлсан тохиолдолд саналын хуудас хүчингүй болохгүй.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ