• Дэлхийн банк COVID-19-тэй тэмцэхэд нь зориулж, хөгжиж буй орнуудад 160 тэрбум ам.доллар олгоно

    Дэлхийн банкны гүйцэтгэх зөвлөл хөгжиж буй орнуудад 12 тэрбум ам.долларын санхүүжилт өгөхийг зөвшөөрсөн бөгөөд үүнийг хөгжиж буй орнууд COVID-19 вирусийн эсрэг вакцин худалдан авах, тараах, COVID-19 вирусийн оношилгоо болон эмчилгээ хийх зэрэгт санхүүжилт олгоход ашиглах болно гэж Дэлхийн банкнаас мэдэгджээ.

    Дэлхийн банкны мэдэгдэлд тэмдэглэснээр “Дэлхийн банкны зүгээс 2021 оны 6-р сарын сүүлчээс өмнө 160 тэрбум ам.долларын санхүүжилт хийж хөгжиж буй орнуудад цар тахлын эсрэг тэмцэхэд туслах бөгөөд энэ 12 тэрбум ам.доллар нь үүний эхний нэг хэсэг нь юм” гэжээ.

    Дэлхийн банкны ерөнхийлөгч Дэвид Малпасс мэдэгдэлд хэлсэн үгэндээ, хөгжиж буй орнууд шударга, эрх тэгшээр вакцин олохыг дэмжихийн тулд Дэлхийн банк үйл ажиллагаа явуулж байна гэжээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ