Коронавирусээр өвчилсөн иргэдийн 94.5 хувийг бүрэн эмчилж, эдгээжээ

2021-07-22

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 1309 тохиолдол илэрч, 2997 хүн эдгэрэн гарлаа.  Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 144,245 болсон байна.

Коронавирусийн халдвараар өвчилсөн нийт 152,539 иргэний 94.5 хувь нь эдгэрэн, тусгаарлалтаас гарчээ.

Гэсэн хэдий ч орон нутагт бүртгэгдэх халдварын тоо эрс нэмэгдсэн бөгөөд цаашид, тодруулбал наймдугаар сарын эхээр баяр наадмын өдрүүдээр үргэлжилсэн хөл хөдөлгөөний дүнд халдвар улам нэмэгдэх эрсдэлтэй байна.

Халдвар ийнхүү тархахаас сэргийлж орон нутагт зорчсон иргэдээс гэртээ өөрийгөө долоон хоног тусгаарлахыг ЭМЯ-наас зөвлөөд буй.

Үүнтэй зэрэгцэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд манай улсад дельта хувилбар бүртгэгдсэн учраас халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг иргэддээ уриалаад байна.

Холбоотой мэдээ